Африкийн хүн амын 85 гаруй хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй байна
2022-01-13 10:33:35
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-нд ДЭМБ цар тахлын талаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос хэлэхдээ, Африкийн хүн амын 85 гаруй хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй байна. Ойрын хэдэн хоногт " Ковид-19-ийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-ний дагуу тараах Вакцины нийт тун нэг тэрбумд хүрнэ. Өнгөрсөн жил тулгарсан Ковид-19-ийн вакцины нийлүүлэлтийн зарим хязгаарлалт аажмаар буурч байгаа ч энэ оны дундуур нийт улс орнуудын хүн амын 70 хувийг Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд бас маш их зай бий гэжээ.

Одоогийн байдлаар, дэлхийн 90 улс орон, бүс нутагт Ковид-19-ын эсрэг вакцины тарилга 40 хувьд хүрээгүй, 36 улс орон, бүс нутагт вакцинжуулалт 10 хувьд хүрээгүй байна. Мөн ДЭМБ илүү олон вакциныг судлан үйлдвэрлэхийг уриалсан бөгөөд одоогийн Ковид-19-ийн эсрэг вакцины найрлагыг шинэчлэх шаардлагатай байж магадгүй юм гэжээ.