Хятадын хууль ёсны байр суурийг Исламын ихэнх орнууд ойлгож, дэмжинэ гэж найдаж байна
2022-01-13 19:28:50
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Туркийн Гадаад харилцааны сайдын Хятад улсад хийсэн айлчлалын талаар танилцуулжээ. 

Тэрээр, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Туркийн Гадаад харилцааны сайд Чавушоглутай үнэнч дотнын яриа хэлэлцээ хийж, Хятад-Туркийн харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чиг хандлагын дагуу харилцан хүндэтгэж, итгэлцлээ бэхжүүлэн, “Бүс ба зам”-ыг “Дундын коридор” төлөвлөгөөтэй сайтар холбож, том төсөл, шинэ эрчим хүч, 5G мэдээлэл холбоо, үүлэн компьютер, их өгөгдөл зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, юанийн тооцоо, валют солих ажлыг сайтар зохицуулан, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөхөөр дамжин улам өндөр түвшинд харилцан ашигтай, хамтаар ашиг тус хүртэхийг биелүүлэхийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн зохицуулалтаа нэмэгдүүлж, олон талт үзлийг хамтаар хамгаалж, олон улсын  харилцааны ардчилсан өөрчлөлт, хөгжлийг ахиулан, Хятад, Туркийг оролцуулсан шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн цогцуудын нийтлэг эрх ашгийг хамтаар хамгаалах ёстой хэмээн үзсэн гэжээ.