Бээжингийн өвлийн олимпыг бүх талаар дэмжинэ
2022-01-14 10:10:38
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ын мэдээ, 13-нд Лаосын Олимпын хорооны дарга Хинден Ражан Табун ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Лаос Бээжингийн өвлийн олимпыг бүрэн дэмжиж, спортыг улстөржүүлэхийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Хинден Ражан Табун хэлэхдээ: спортоор дамжуулан энх тайвны үйлсийг ахиулах, хөгжлийг ахиулах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг арилгах нь Олимпын наадмын зарчим, үзэл санаа юм. Аль ч улс орон, улс төрийн нам олимпыг улстөржүүлэх ёсгүй. Цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн заналхийлэл нэмэгдэж байгаа ийм нөхцөл байдалд бид илүү сайн орчин бүрдүүлж, Олимпын наадмыг үнэхээр эв нэгдлийг бэхжүүлэх, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хэрэгсэл болох хэрэгтэй гэжээ.

Хинден Ражан Табун Хятадын Олимпын хорооны бэлтгэл ажлыг өндрөөр үнэлж, мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, эв найрамдалтай дэлхий ертөнцийг цогцлон байгуулах Хятадын үзэл баримтлалыг бүрэн харуулсан гэж үзэж байна. Тэрээр энэ өвлийн олимп дэлхийн түүхэн үйл явдал болно гэдэгт итгэж байна гэжээ.