Казахстаны олон газар онц байдлыг цуцалжээ
2022-01-14 20:33:49
Share
Share this with Close
youtube WeChat

Казахстаны Ерөнхийлөгчийн цахим хуудасны мэдээлснээр, тус орны ерөнхийлөгч Токаев  зарлигт гарын үсэг зурж, Нурсултаны цагаар 14-ний өдрийн 18:00 цагаас,  өмнөд хэсгийн Шымкент хот болон Зүүн Казахстан, Караганда, Туркестан зэрэг газарт тогтоогоод байсан онц байдлыг цуцалжээ.

Нэгдүгээр сарын 5-нд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Казахстаны 17 бүс нутагт энэ сарын 19 хүртэл онц байдал зарлаад байсан бол өнгөрсөн 13-ны өдөр Павлодар, Баруун Казахстан, Хойд Казахстанд тогтоосон онц байдлыг цуцалсан юм.