Хятад, Энэтхэгийн арми командлагчийн хэлэлцээ болж байна
2022-01-14 10:57:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Сэтгүүлч Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, 1-р сарын 12-нд Хятад Энэтхэгийн арми Мордо/Чушулегийн уулзах цэгийн Хятадын талд командлагчийн түвшний 14 дэх удаагийн хэлэлцээ хийж, хоёр улсын батлан хамгаалах болон гадаад харилцааны яамны төлөөлөгчид оролцжээ.

Хоёр тал Хятад Энэтхэгийн хилийн баруун хэсгийн бодит хяналтын шугамын дагуух бүс нутгийн холбогдох асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх талаар илэн далангүй, гүнзгий санал бодлоо солилцсон байна. Хоёр тал хоёр орны удирдагчдын зааврыг даган мөрдөж, үлдсэн асуудлуудыг аль болох хурдан шийдвэрлэхээр тохиролцжээ.