Гадаад хөрөнгийн ашиглалт дахин дээд амжилт тогтоов
2022-01-14 10:23:44
Share
Share this with Close
youtube WeChat

Худалдааны яамны 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад улсын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 1 триллион 100 тэрбум юаниас давж, түүхэн дээд амжилт тогтоож, гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээ, чанар нь бүгд нэмэгджээ.

2021 онд Хятад улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 1 триллион 149 тэрбум 360 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9%-иар нэмэгдэж, хоёр оронтой тоогоор өссөн байна. Өндөр технологийн аж үйлдвэр, үйлчилгээний салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татсан хэмжээ хурдацтай өсөж, өндөр технологийн салбар дахь гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 17.1%-иар, үүний дотор өндөр технологийн боловсруулах аж үйлдвэр 10.7%-иар өссөн байна. Өндөр технологийн үйлчилгээний салбар 19.2%-иар өссөн байна. Үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 906 тэрбум 490 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7%-иар өссөн байна.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд, "Бүс ба зам" болон АСЕАН-ы дагуух орнуудаас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж, бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 29.4%, 29% тус тус нэмэгдэж, улсын дунджаас өндөр байна.

Бүс нутгуудын хувьд зүүн, төв, баруун бүсийн хөрөнгө оруулалт нийтдээ өсч, өмнөх оны мөн үеэс 14.6%, 20.5%, 14.2% тус тус өссөн байна.