Яаж нууцалсан ч хөшигний ард нэг л эзэнтэй
2022-01-14 20:41:59
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 14-ний үдээс хойш болсон Хятадын ГХЯ ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “АНУ-ын эрх баригчид саяхан "албадан хөдөлмөрлүүлэх" асуудлыг шийдвэрлэх нь АНУ-ын өнөөгийн засгийн газрын тэргүүний зорилт гэж мэдэгдээд, олон улсын хамтын нийгэмлэг Шиньжянд үргэлжилж буй "үндэс угсаагаар нь устгах", "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг"-ийн талаар санаа зовж байна гэсэн байна. Мөн АНУ-ын Конгрессын зарим гишүүд Шиньжяны хөвөнг "албадан хөдөлмөрлүүлж байгаа”-ийн төлөөлөл нэр үг хэмээн нэрлэжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлч асуужээ.


Үүнд хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, хэсэг хугацааны турш Америкийн улс төрчид Хятадын эсрэг зарим байгууллага, хувь хүмүүстэй хамтран улс төрийн далд зорилгодоо хүрэхийн тулд Шиньжянд "үндэс угсаагаар нь устгаж байгаа", "албадан хөдөлмөрлүүлж байгаа" гэсэн худал мэдээг цацаж ирсэн юм. Худал хуурмаг зүйл хэзээ ч үнэн болохгүй, Шиньжянаар сэдэвлэж буй асуудлууд, гаднын хүчнүүд гол зорилго, санаагаа яаж нууцалсан ч тэдний ард нэг эзэнтэй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг аль эрт тодорхой харсан юм гэжээ.