Хятадын экспорт импортын хэмжээ 6 их наяд ам.долларыг давав
2022-01-14 11:21:58
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 14-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хуралдуулж, Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик, дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь Хятадын 2021 оны гадаад худалдааны экспорт импортын байдлыг танилцуулав.

Гаалийн статистикийн мэдээгээр, 2021 онд Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт импортын нийт хэмжээ 39.1 их наяд юаньд хүрч, 2020 оныхоос 21.4 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 21.73 их наяд юань буюу 21.2 хувиар, импорт 17.37 их наяд юань буюу 21.5 хувиар өссөн байна.

2021 онд Хятадын экспорт импортын нийт хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрч, анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давсан байна.

Н.Пүрэвжав