Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 150 сая долларын санхүүжилт хийв
2022-01-14 20:29:36
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд, НҮБ-ын Онцгой байдлын төв сангаас Африк, Америк, Ази зэрэг бүс нутгуудын санхүүжилт шаардсан  хүмүүнлэгийн 13 үйл ажиллагаанд зориулж 150 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Онцгой байдлын төв сангийн энэ удаагийн тусламж нь Сири, Конго, Судан, Буркина Фасо, Гаити, Ливан зэрэг оронд явгадаж буй хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.

Саяхан нийтэлсэн НҮБ-ын “Дэлхийн хүмүүнлэгийн тойм”-д төсөөлснөөр, энэ онд дэлхий даяар 274 сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардах юм байна. Хамгийн эмзэг бүлгийн 183 сая хүнд туслахын тулд хамтын ажиллагааны түншүүдтэйгээ дор хаяж 41 тэрбум ам долларын тусламжийн санхүүжилт босгохыг НҮБ хүсэж байна.

2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас санаачлан байгуулсан Онцгой байдлын төв сан нь 130 гаруй гишүүн орон, ажиглагч, түүнчлэн хувь хүнийг оролцуулсан олон талын дэмжлэгээр дэлхийн 110 гаруй орны олон зуун сая хүнд 7.5 тэрбум ам долларын тусламж үзүүлсэн байна. Үүнд 2.4 тэрбум ам долларыг санхүүжилт шаардсан үйл ажиллагаанд зарцуулжээ. \Ренчинсоо\