Афганистаны царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг уриалав
2022-01-14 20:33:18
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, олон сая афганистанчууд "үхлийн ирмэг дээр хүрээд" байна, Америк болон Дэлхийн Банк талибанчууд засгийн эрх барьснаас хойш царцаагаад байсан Афганистаны хөрөнгийг чөлөөлж, Афганистаны эдийн засаг, нийгэм дампууралд орохоос урьдчилан сэргийлэх ёстой гэжээ.

Гутерриш хэлэхдээ, дэлхийн санхүүгийн системийн ихэнх нь ам доллараар үйл ажиллагаа явуулдаг, гэхэд өнөөдөр Америк зэрэг зарим орон бүгд Афганистаны хөрөнгийг царцаагаад байна, олон улсын хамтын нийгэмлэг эдгээр хөрөнгийг "Афганистаны ард түмний эрх ашгийг хамгаалахад ашиглах ёстой" гэдгийг баталгаажуулахаас биш, харин өөр юманд ашиглаж болохгүй юм гэжээ.

Дэлхийн Банк өнгөрсөн сард өөрийн удирдлагад байдаг Афганистаны сэргээн босголтын итгэмжийн сангаас 280 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Афганистан дахь үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Тэгвэл "үлдсэн 1.2 тэрбум гаруй ам долларыг Афганистаны ард түмэн энэ өвлийг туулахад зарцуулна гэж найдаж байна"  хэмээн Гутерриш хэлжээ. \Ренчинсоо\