Гуантанамо бол тэр чигээрээ "Америкийн хүний эрхийн" асар том хошигнол мөн
2022-01-14 12:42:30
Share
Share this with Close
youtube WeChat

 “Америкийн засгийн газар хууль дээдлэх амлалт дахь хар толбо” “хүн төрөлхтний түүхэн дэх ноцтой хар бараан хуудас”... Америкийн Гуантанамо шорон байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг хатуу чангаар зэмлэн буруушааж байна. Байгуулагдсан цагаасаа хойш энэ “хар шорон” хүний эрхийн зөрчилтэй ихэр шиг явж ирсэн юм. Тэгвэл хорин жилийн дараа Америк хоригдлуудыг хүчирхийлэхээ зогсоогоогүй бөгөөд дэлхий даяар "хар шоронгийн сүлжээ"-ийг бүрдүүлж чадсан. “Efe News”-ийн тоймчийн өгүүлэлд тэмдэглэсэн шигээр, Вашингтоны үйлдэл олон улсын хүний эрхийн тогтолцоог бүхэлд нь хохироосон. 

2002 оны 1-р сарын 11-нд Америкийн арми Кубийн Гуантанамо дахь Америкийн тэнгисийн цэргийн баазад "9.11 "-ийн хэргийн дараа баригдсан террорист сэжигтнүүдийг хорих шорон байгуулжээ. Гуантанамогийн шоронд хэн хоригдож, эрүүдэн шүүлтийн ямар арга хэрэглэсэн, хэр удаан хоригдсон талаар сүүлийн 20 жилийн турш Америк ерөөс мэдээлээгүй. Гэвч салхи нэвтрэхгүй хэрэм гэж үгүй. Сүүлийн 20 жилд Гуантанамогийн шоронгийн эрүүдэн шүүлтийн дуулиан хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй илчлэгдсээр ирсэн. 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогдсон бие даасан шинжээчдийн баг саяхан мэдэгдэл гаргаж, Америкийн шүүх хурлаар оруулаагүйгээр шууд эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах, дур зоргоороо баривчилдаг бөгөөд улс орнуудын засгийн газар, тэр дундаа өөрийгөө “хүний эрхийн хамгаалагч” хэмээдэг улс орны засгийн газрын хувьд энэ бол байж боломгүй зүйл юм гэсэн байна. 

Гуантанамо бол “мөсөн уулын зөвхөн өнцөг төдий” юм. Бүр эрт 2005 онд Америкийн Тагнуулын төв газар Ази, зүүн Европт, Тайланд, Афганистанд шоронгийн нууц сүлжээг үүсгэн байгуулсан тухай “Вашингтон Пост” сонин илчилж байсан юм. Сүүлийн 20 жилд Америкийн "хар шорон" дахь хүний эрх өчүүхэн ч сайжраагүй, харин ч Америк зарим улстай хамтран хүний амь насыг уландаа гишгэсэн "хар шорон"-уудыг нэмж байгуулсаар байна. Эдгээр "хар шорон" нь Америк хуулийн засаглалыг уландаа гишгэж, хүний эрхийг зөрчиж буйн сонгодог жишээнүүд болсон бөгөөд Америкийн улс төрчдийн сурталчилдаг "хүний эрх", Америк маягийн хоёр нүүртний хамгийн том хошигнол болсон юм. 

Хүний эрхийг хамгаалах нь уриа лоозон төдий биш, харин ч бодит арга хэмжээ байх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийн давлагааг дарахын тулд Америк өөрийгөө сайтар шинжиж, Гуантанамо шорон болон олон улсад түгсэн бүх нууц шоронгуудаа нэн даруй хааж, тууштай мөрдөн байцаалт хийж, хариуцлага тооцох ёстой. Дэлхийн хүний эрхийн түүхэнд Америкийн бичсэн энэхүү "ичгүүрт хуудас"-ыг эргүүлэх цаг болсон...