Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4%, 3.5%-иар төсөөлөв
2022-01-14 09:54:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ 13-ны өдөр "2022 оны дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв" тайланг нийтэлж, 2022, 2023 онд дэлхийн эдийн засаг 4%, 3.5% тус тус өснө гэж төсөөлж байна.

Уг тайланд тэмдэглэхдээ, цар тахлын нөлөөлөл, тасралтгүй гарч буй ажиллах хүчний хомстол, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, инфляцийн дарамт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн сэргэлт асар их сөрөг нөлөөнд тулгарч байна гэжээ.

Ирэх хоёр жил болон цаашлаад нэн урт хугацаанд ажил эрхлэлт нь цар тахлын өмнөх түвшнээс доогуур байх төлөвтэй байна гэж тайланд дурджээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудад ажиллах хүчний хомстол нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүндрэл, инфляцийн дарамтыг улам даамжруулж байна. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын ахиц дэвшлийн удаашрал, урамшууллын зарцуулалтын бодлого хязгаарлагдмал байгаагаас болж, хөгжиж буй орнуудад ажлын байрны өсөлт удаашралтай хэвээр байна.

Энэ сарын 11-нд Дэлхийн банк "Дэлхийн эдийн засгийн төлөв"-ийн хамгийн сүүлийн тайланг нийтэлж, дэлхийн эдийн засаг 2021, 2022 онд тус бүр 5.5%, 4.1% өсөж, 2023 онд 3.2% хүртэл буурна гэж төсөөлж байна.