Гутерриш Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно
2022-01-14 20:39:39
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн дагуу,НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 13-нд сэтгүүлчдэд хэлэхдээ, Олимпын наадам бол спортын хөдөлгөөнөөр дамжин хүн төрөлхтнийг нэгтгэх, энх тайвныг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон үйл ажиллагаа юм. Яг иймд миний бие ямар ч улс төрийн өнгө ая дагуулахгүйгээр Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцоно, олимпын хөдөлгөөн нь дэлхийн энх тайвны төлөөх "багаж хэрэгсэл" байх ёстой гэжээ. 

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 14-ний өдөр хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Хятад улсад ирж, Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохыг Хятад улс сайшааж байна. Саяхан НҮБ, Олон улсын олимпын хороо зэрэг олон улсын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүс Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж, хүсэн хүлээж буйгаа илэрхийлсэн бөгөөд спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн “Ирээдүй рүү хамтдаа” гэх нийтлэг хүслийг бүрэн илэрхийлж байна. "Бээжингийн Өвлийн Олимп удахгүй нээгдэх гэж байна, Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамтран ажиллаж, "илүү эв нэгдэлтэй" олимпын үзэл санааг хэрэгжүүлж, авсаархан мөртлөө аюулгүй, гайхалтай олимпын наадмыг дэлхий нийтэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Ренчинсоо\