Даян дэлхий Хятад улсад хүлээлттэй байгаа бол Хятад улс бэлтгэлээ бүрэн базаалаа
2022-01-14 20:55:42
Share
Share this with Close
youtube WeChat

Умард Америкийн цагаар 1-р сарын 10-нд Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ийн Умард Америк дахь төв Вашингтон хотын спортын ордонд Бээжингийн цагаан олимпыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж, БНХАУ-аас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чинь Ган видеогоор үг хэлж, цагаан олимпын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэн Хайшюн мөн онлайнаар үг хэлж, Америкийн ард түмэнд хандаж өвлийн олимпын урилга тавьсан юм. Үүнд Америкийн иргэд Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг хүлээлттэй буйгаа илэрхийлжээ.

1-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Вань Вэньбинь энэ тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Бээжингийн цагаан олимп бол тамирчид болон мөс цасны спорт сонирхогчдын том чухал арга хэмжээ бөгөөд Америкийн иргэд түмэн, олон улсын хамтын нийгэмлэг түүнийг хүсэн хүлээж буйг ХТРТ-ийн энэхүү үйл ажиллагаа бүрэн харууллаа. Дэлхий дахин Хятад улсад хүлээлттэй байгаа бол Хятад улс бэлтгэлээ бүрэн базаалаа. Олимпын хөдөлгөөний зориг санааны дагуу, талуудын хамтын хичээл зүтгэлээр Хятад улс нэгэн удаагийн авсаархан мөртлөө аюулгүй баталгаатай, гайхамшигтай олимпын наадмыг зохион байгуулж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн эв нэгдлийг эрч хүч, итгэл зоригоор сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.