Сергей Лавров: Өрнөдийнхөн дэлхийг тогтворгүй болгож, хагарал үүсгэж байна
2022-01-14 20:30:28
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар нэгдүгээр сарын 14-ний 16:00 цагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийж, Оросын дипломат харилцааны чиг хандлага болон олон улсын халуун цэгийн асуудлаарх гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Цар тахлын улмаас энэ оны ээлжит хэвлэлийн бага хурал онлайн болон оффлайн хэлбэрээр зэрэг явгадсан аж.

Лавров хэлэхдээ, НАТО ойрын хэдэн сард Украины нөхцөл байдлыг ашиглан Оросын эргэн тойронд цэргийн хүчээ байршуулсаар байна. АНУ болон НАТО ОХУ-ын хилийн ойролцоо бүсэд зэвсэг, пуужингийн систем байрлуулж, Европ, тэр дундаа Хар тэнгис дэх цэргийн хүчээ нэмэгдүүлсэн. Өрнөдийн орнууд дэлхийг тогтворгүй болгож, хагарал үүсгэж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын харилцааны хэм хэмжээг алдагдуулж байна. Тэдний амь хувиа л бодсон байр суурь, үйлдэл нь бүс нутагт үүсээд байгаа хурцадмал байдлын гол шалтгаан болж байна.

Саяхан Орос, Америк болон НАТО-гийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээнд Оросын тал өөрийн байр сууриа дахин нотолсон бөгөөд Америк болон НАТО, Украин болон бусад арга замаар зүүн тийш хүчээ тэлэхийг оролдсоор байгааг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Түүнчлэн Америк болон НАТО Оросын хил залгаа Украин болон Балтийн тэнгисийн орнуудад цэргийн хүчээ байрлуулж байгааг Оросын тал зүгээр хараад суухгүй гэжээ.