Бээжингийн өвлийн олимп амжилттай зохиогдохыг хүсжээ
2022-01-15 17:08:31
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 10-нд, ХТРТ-ийн хойд Америк дахь студи Америкийн  Вашингтон хотын биеийн тамирын спортын ордонд “Бээжингийн өвлийн олимпыг хүсэн хүлээн-ирээдүй зүг хамтдаа ” хэвлэлийн арга хэмжээг зохион явуулж, тухайн газрын үзэгчдэд өвлийн олимпыг танилцуулан сурталчилжээ.

Мөн орой, АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд байрлах хоккейн талбай дээр ХТРТ-ийн CGTN  бүхий л талбайг  Хятадын улаан өнгөөр чимжээ. Мөн  ХТРТ-ийн хойд Америк дахь  студи Америкийн  хоккей үзэгчдэд Бар жилийн хүүхэлдэйг бэлэглэсэн байна.

ХТРТ-ийн дарга бөгөөд ерөнхий редактор Шэнь Хайшюн, БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Чинь Ган нар Америкийн үзэгчдэд хандан  өвлийн олимпын урилгыг видео бичлэгээр илгээж, шинэ оны мэнд дэвшүүлсэн байна.

Мөн орой, АНУ-ын Вашингтон хотын биеийн тамирын спортын ордонд үзэгчид дүүрсэн бөгөөд маш олон үзэгчид  Бээжингийн өвлийн олимпын амжилттай зохиогдохыг хүсэн ерөөжээ.