Пакистан Хятадын эдийн засгийн коридор иргэдэд хүртээмжтэй хамтын ажиллагааны үлгэр жишээ мөн
2022-01-15 15:21:10
Share
Share this with Close
youtube WeChat

2021 он бол Хятад  Пакистан дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой юм. 14-нд Пакистаны ерөнхийлөгч  Ариф Алви Исламабад дахь ерөнхийлөгчийн ордондоо Хятадын хэвлэлийн нэгдсэн сурвалжилгад ярилцлага өгөхдөө, Пакистан Хятад хоёр орон бол үүрдийн ах дүүгийн харилцаатай стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Өнгөрсөн 70 жилд хоёр орны харилцаа тасралтгүй өргөжин тэлж, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орон харилцан дэмжин туслалцаж, бүс нутгийн болон олон улсын энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалсаар ирсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Пакистан Хятад хоёр орны харилцаа нь дэлхийн улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж, Пакистан Хятадын эдийн засгийн коридор нь дэлхий нийтэд хүртээмжтэй хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм гэжээ.