Үндэсний биеийн тамирын спортын ордны мөс хийх ажил эрчимтэй явагдаж байна
2022-01-15 17:12:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний биеийн тамирын спортын ордон нь Бээжингийн Өвлийн Олимпын мөсний спортын талбай заал болох юм. Өвлийн пара олимпын  үеэр мөн мөсөн хоккейн тэмцээнд энд явагдах болно. Өнөөгийн байдлаар Хятадын үндэсний биеийн тамирын спортын ордны мөс хийх ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 1-р сарын 18-нд дуусна гэсэн хүлээлттэй байна.

Үндэсний биеийн тамирын спортын ордны мастер мөс үйлдвэрлэгч Дон Моффат хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын үеэр  мөсөн  хоккейд өдөрт гурван ээлжийн тэмцээнд явагдах учраас  мөсний гадаргуу 4 см орчим зузаантай байх шаардлагатай юм.

Бээжингийн өвлийн олимп дууссаны дараа Үндэсний биеийн тамирын спортын ордны  мөсөн гадаргууг өвлийн пара олимпын мөсөн  хоккейн тэмцээнд ашиглах учраас тухайн  үед мөсний гадаргуугийн дундаж зузааныг  5 см хүргэх шаардлагатай.