Америк Орос Украины төрийн тэргүүн нар уулзахыг санал болгов
2022-01-16 15:38:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга  Ермак 14-нд, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Ж. Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай гурван талт уулзалт хийхийг санал болгожээ. 

Мөн өдөр, Ермак АНУ-аас Украинд суугаа элчин сайд асан Хербсттэй уулзах үеэр хэлэхдээ,  Владимир Зеленский Байденд видео уулзалт хийх урилга илгээж, АНУ, Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг видео хэлбэрээр хийж болохыг санал болгожээ.  

Ермак хэлэхдээ, өнөөгийн байдлаар Украины тал ОХУ-ын хариуг хүлээж байгаа бөгөөд АНУ уг саналыг сонирхож байгаагаа илэрхийлжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгчийн  хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков 14-нд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуултад хариулахдаа, бид Украины санаачилсан гурван талт уулзалтын талаар ямар ч мэдээлэл хүлээж аваагүй гэлээ. 

Өнгөрсөн  11-р сараас хойш, Украин, Оросын хил дээр нөхцөл байдал хурцадмал болсон юм. Украины асуудалтай холбогдуулан энэ сарын 10-д Орос АНУ-тай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлсний дараа дахин 12-д НАТО, 13-нд Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөдийн ордуудтай яриа хэлэлцээ хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй юм.