Чан Э-4 сансрын хөлөг сарны ар талд гурван жил ажиллав
2022-01-16 15:46:53
Share
Share this with Close
youtube WeChat

15-нд Чан Э-4 сансрын тандагч аппарат саран бөмбөрцөгт амралтын байдалд орж, систем нь хэвийн ёсоор ажиллаж байна. 2019 оны 1-р сарын 3-нд Чан Э-4 аппарат сарны ар талын Айткен хотгорын газардаж,  Фон Кармен гэх нүхэнд газардаж, хайгуулын ажлаа эхлүүлсэн юм. Өнөөдөр гэхэд Чан Э-4 саран бөмбөрцөгт хайгуул хийх аппарат энэ гурван жил гаруй ажиллаж байна. Үүнд Юй Тү-2 сансрын тэрэг сарны ар талд мянга гаруй метр аялж, товлосон гурван жилийн хугацаанаасаа илүү ажиллаж байна.

 Чан Э-4 тандагч аппарат 2019 оны 1-р сарын 3-нд Айткен хотгорын газардаж,  Фон Кармен гэх нүхэнд газардаж, хүн төрөлхтний сарны гадарга дахь анхны хайгуулыг эхлүүлсэн юм. Уг аппарат гэрэл зургийн аппарат, хэт улаан туяаны дүрс бичлэгийн аппарат зэрэг шинжлэх ухааны судалгаа 6 аппарат тээж, сарны ар талын газрын гадарга, сарны хөрс шороо зэрэг нарийн шинжилгээ хийж, өдгөө болтол 3800G шинжлэх ухааны баримт цуглуулжээ.