Африкийн орнууд өвлийн олимпыг дэмжиж байна
2022-01-16 15:58:05
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 13-нд, Коморогийн ерөнхийлөгч Азали Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, цар тахлын нөхцөл байдалд Хятад улс өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулж, олон орны тамирчид болон Хятадын ард түмний эрүүл мэндийг баталгаажуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс томоохон уралдаан тэмцээн зохион байгуулах баялаг туршлагатай юм. Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.

 Тухай орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд Хятадаас Мадагаскарт суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Жан Вей Мадагаскарын олимпын хорооны дарга  Хтнитэй уулзахад, Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохыг маш их хүсэн хүлээж байна. Бээжингийн өвлийн олимпын гайхамшигтай сайхан болно гэдэгт итгэж байна гэж Хтни илэрхийллээ.