Сахелын бүсийн мөргөлдөөн 2.5 сая хүнийг гэр оронгүй болгов
2022-01-17 10:14:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс мэдэгдэл гаргаж, нэгдсэн зохицуулалттай үйл ажиллагаа авч, Африкийн төв нутгийн Сахелын бүсийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ. Сүүлийн 10 жилд тус бүсийн зэвсэгт мөргөлдөөний улмаас 2.5 сая хүн гэр орноосоо дүрвэжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс болон тус байгууллагын хүмүүнлэгийн түншүүд эдгээр хүмүүст тусламж үзүүлэхэд маш олон сорилт тулгарсаар байгаа бөгөөд тусламжийн ачаа тээвэрлэлт нь зэвсэгт этгээдийн дайралтын объект болсоор байна.

Буркина Фасо, Нигер, Малид үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд энэ онд 307 сая ам.долларын санхүүгийн туслалцаа шаардагдаж байгааг Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс мэдэгджээ.