2021 онд CPI 0.9%-иар өсжээ
2022-01-17 15:38:57
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI 2020 оныхоос 0.9%-иар өсөн нэмэгдсэн байна. Үүнд хот суурин газрынх 1.0%-иар, хөдөө орон нутгийнх 0.7%-иар тус тус өссөн байна. 

Үр тариа, хүнсний бүтээгдэхүүний ханш 1.1%-иар, хүнсний ногооны ханш 5.6%-иар өссөн бол гахайн махны үнэ 30.3%-иар буурсан байна. 12-р сард оршин суугчдын хэрэглээний үнийн индекс мөн үеийнхээс 1.5%-иар өссөн бол 11-р сарынхтай харьцуулахад 0.3%-иар буурсан аж.Түүнчлэн 2021 онд Хятад улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэгчийн үнийн индекс ноднингийн мөн үеийнхээс 8.1%-иар өссөн байна.