2021 онд улс ардын эдийн засаг зүй зохистой цар хүрээнд нааштай хөгжиж иржээ
2022-01-17 15:42:27
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны нэгдүгээр сарын 17-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хэвлэлийн бага хурал дээр Статистикийн үндэсний газрын дарга Нин Жижэ 2021 оны Хятад улсын улс ардын эдийн засгийн эрхлэлтийн байдлыг танилцуулжээ. 

2021 онд Хятад улс эдийн засгийн хөгжил болон цар тахлын эсрэг тэмцлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засгаа зүй зохистой цар хүрээнд өсгөн хөгжүүлж, өмнө нь товлож төлөвлөсөн үүрэг зорилтоо биелүүлснийг Нин Жижэ дараах хэдэн талаас дүгнэжээ:

Нэг, эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж, эдийн засгийн бодит хүчин чадал илт нэмэгдэв. 2021 онд Хятад улсын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1%-иар өсөн нэмэгдэж, эдийн засгийн нийт хэмжээ 114 их наяд 400 тэрбум юаньд хүрч, дэлхийд хоёрт жагсаж, дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 18 гаруй хувийг эзлэх болсон байна. Хүн тутамд ногдох ДНБ-ний дундаж хэмжээ 80 мянга 976 юань буюу 12 мянга 551 ам долларт хүрч, жилийн эцэс гэхэд гадаад валютын нөөц 3 их наяд 250 тэрбум 200 сая ам долларт хүрчээ. 

Хоёр, Улс ардын эдийн засаг тогтвортой сэргэж, товлосон зорилтуудаа бүхнийг биелүүлэв. 2021 онд Хятад улсын эдийн засгийн өсөлт 8.1%-тай гарсан нь өмнө нь товлосон 6%-иас дээш байх зорилтыг давуулан биелүүлсэн болно. 

Гурав, инновацын үр нөлөө нэмэгдэж, боловсруулах салбарын хөгжил түргэсэв. 2021 онд Хятад улсын судалгаа болон туршилтын хөгжил буюу R&D-ийн зардал мөн үеийнхээс 14.2%-иар нэмэгдэж, ДНБ-ний 2.44%-ийг эзлэв. Түүнчлэн аж үйлдвэрийн нэмүү өртөг мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн нь ДНБ-ний өсөлтөөс 1.5 нэгжээр илүү гарсан байна. 

Дөрөв, Гадаад худалдаа хурдтай хөгжиж, гадаадад нээлттэй байхаа тасралтгүй тэлэв. 2021 онд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 39.1 их наяд юань буюу 6.05 их наяд ам долларт хүрэв. Үүнд ердийн худалдааны импорт, экспорт нийт импорт, экспортод эзлэх хувь хэмжээ 61.6%-д хүрчээ. Мөн 2021 оны эхний 11 сард үйлчилгээний салбарын импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оныхоос 9.6%-иар нэмэгджээ. 

Тав, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гүнзгийрэв. 2021 оны эцэс гэхэд Хятад улсын зах зээлийн гол цогцуудын нийт тоо 150 саяыг давсан бол үүнд аж ахуйн нэгжийн тоо 40 сая гаруйд хүрч, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчийн тоо 100 сая давав. 2021 онд жилийн орлого нь 20 сая юаниас дээших дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарын нэмүү өртөг өнгөрсөн оныхоос 18.2%-иар өсөн нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний онлайны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 12%-иар нэмэгдсэн нь нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний 24.5%-ийг эзэлжээ. 

Зургаа, оршин суугчдын амьжиргааны баталгаа улам сайжрав. 2021 онд Хятадын оршин суугчдын хүн тутмын дундаж цалин орлого, бизнес эрхлэлтийн орлого, хөрөнгийн цэвэр орлого зэрэг нь өнгөрсөн оныхоос тус тус 9.6%, 11%, 10.2%-иар өсөн нэмэгдсэн байна.