Оршин суугчдын хүн тутмын зарцуулж болох орлого 35128 юань болов
2022-01-17 16:14:31
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 17-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр Статистикийн үндэсний газрын дарга Нин Жижэ танилцуулснаар, 2021 онд Хятад улсын оршин суугчдын бүтэн жилийн орлогын өсөлт  эдийн засгийн өсөлттэй үндсэндээ алхаа нэг байсан бөгөөд хот хөдөөгийн оршин суугчдын хүн тутмын дундаж орлогын зөрөө багассан байна гэжээ.

2021 онд Хятад улсын оршин суугчдын хүн тутмын зарцуулж болох орлого 35 мянга 128 юаньд хүрсэн нь ноднингийнхоос 9.1% хувиар нэмэгджээ. Үүнд хот суурингийн оршин суугчдын хүн тутмын зарцуулж болох дундаж орлого 47 мянга 412 юань, хөдөө тосгоны оршин суугчдынх 18 мянга 931 юаньд хүрчээ.