Хятад улсын тусалсан 4270 тонн цагаан будааг хүлээлгэн өгөв
2022-01-17 09:58:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын засгийн газрын үр тарианы хүмүүнлэгийн яаралтай тусламжийн гурав, дөрөв, тав болон зургадугаар ээлжийн нийт 2520 тонн цагаан будааг тухайн орон нутгийн цагаар 16-нд Сирийн Арабын улаан хавирган сар нийгэмлэгт хүлээлгэн өгчээ. Өмнө нь олгосон хоёр удаагийн нийт 1750 тонн цагаан будааг нэмбэл Сирийн засгийн газар хүнсний нийлүүлэлтийн хүндрэлтэй байдлаа намжаах, өнөөгийн хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад нь тусалж Хятад улсын засгийн газраас тус оронд хүмүүнлэгийн яаралтай тусламжийн 4270 тонн цагаан будааг бүхнийг хүлээлгэн өгчээ.

2011 онд Сирийн хямрал дэгдсэнээс хойш Хятад улсын засгийн газар олон арга замаар тус оронд хүмүүнлэгийн тусламж олгосоор ирэв. Түүнчлэн КОВИД-19 халдвар дэгдсэнээс хойш Хятад улс Сирид вакцин, эмчилгээний төхөөрөмж зэрэг халдварын эсрэг эд материалын тусламжийг олон удаа олгосон юм.