Цаг эриний асуудлаар өгсөн хариулт
2022-01-17 20:18:09
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Шивабын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 1-р сарын 17-нд Бээжин хотноо  2022 оны цахим уулзалтад оролцон үг хэлэв.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Давосын уулзалт гэдэг бөгөөд гол нь дэлхийн эдийн засгийн салбарт оршиж буй асуудлыг судлан хэлэлцдэг. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон солилцоог дэмжих зорилготой албаны бус олон улсын байгууллага бөгөөд хүмүүс түүнийг “Эдийн засгийн НҮБ”, “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” хэмээн үздэг. Ши Жиньпин дарга тус арга хэмжээнд оролцон, байр сууриа илэрхийлж байсан юм.

    “ Энэ бол хамгийн сайн цаг эрин бөгөөд хамгийн муу цаг эрин хэмээн Их Британийн зохиолч Дигенс аж үйлдвэрийн хувьсгалын дараах дэлхий ертөнцийг зураглаж байсан юм. Өнөөдөр бид мөн зөрчилтэй ертөнцөд амьдарч байгаа.”

  2017 оны 1-р сарын 17-нд Швейцарын Давост дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин үндсэн илтгэл тавьж, дэлхийн хэмжээнд хэвшмэл үзэл, ганцаардуулах үзэл газар авч, даяаршлын чиг хандлага болон ирээдүйн хөгжлийн талаар талууд төөрөгдөл байдалд орж байна гэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан дэлхийн эдийн засгийн талаарх байр сууриа хуваалцлаа:

“Хятад улс ч анх эдийн засгийн даяаршлын талаар эргэлзээтэй байсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх асуудалд ч сэтгэл түгшиж байсан юм. Гэхдээ бид дэлхийн эдийн засагт нэгдэх нь түүхийн чиг хандлага, Хятадын эдийн засаг хөгжих гэвэл дэлхийн зах зээлийн далайд сэлэх зоригтой байх ёстой. Хэзээд далайд орж салхи бороонд өртөн, нүд нээхгүй юм бол далайн давлагаанд цохигдон мөхөхөд хүрнэ гэж үздэг. Тийм учраас Хятадын эдийн засаг дэлхийн зах зээлд зоригтой хөл тавьсан, энэ үйл явцад бид ус залгиж, эргэлгээнд ороогдон, салхи давлагаанд цохигдсон боловч сэлэх дундаа сэлэлтийг сурч байна, стратегийн зөв сонголт хийлээ гэж бодож байна.”

Одоогийн дэлхий ертөнцөд  олон талт үзэл шаардлагатай байгаа, Хятад улс олон талт үзлийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар Ши Жиньпин дарга танилцуулжээ:

“Олон талт үзлийн гол нь олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвлөж, дэлхийн ирээдүйн хувь заяа улс орнуудын гарт байдаг. Олон улсад жижиг бүлэг, шинэ хүйтэн дайн, гадуурхал, сүрдүүлэл, бусдыг айлгах, байн дахин холбоогүй болох, нийлүүлэлтээ таслах, хориг тавих, харилцан тусгаар болгох нь дэлхий ертөнцийг хагарал түүнчлэн сөргөлдөөнд хүргэх болно.”

Энх тайван, хөгжил, шударга, эрх тэгш байдал, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг баримталж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах ёстой. Олон улсын хуульд тулгуурлан, зөвшилцөж хамтран ажиллах ёстой гэдгээ Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.