Хятадын эдийн засаг 8.1%-иар нэмэгдлээ
2022-01-17 22:23:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын статистикийн үндэсний газрын 17-нд гаргасан тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, товлосон гол гол зорилтдоо  бүх талаар хүрчээ. Эдийн засгийн нийт хэмжээ нь 114 их наяд 400 тэрбум юаньд хүрч, дэлхийд хоёрдугаарт орсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1%-иар нэмэгдлээ. Энэ нэмэгдлийн хурд нь дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудын түрүүнд жагсаж, Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон амьжиргааны хүчийг харууллаа.

Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт гол нь дотоодын эрэлт хэрэгцээ тогтвортой өргөжиж буйтай холбоотой юм. Дотоодын эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн өсөлтөд 79.1%-ийн хувь нэмэр оруулсан бөгөөд Хятадын туйлын өргөн цар хэмжээ бүхий зах зээлийн давуу талыг бүрэн харуулсан билээ. Үүний зэрэгцээ дотоод гадаадын харилцан тустай эргэлт нь Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлтийг ахиулсан юм. Дотоодын эрэлт хэрэгцээ импортыг дайчлан, гадаадын эрэлт хэрэгцээ нь экспортыг нэмэгдүүлжээ. 2021 онд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспорт нь тус бүр өнгөрсөн оны мөн үеийнхээсээ  21.5%21.2%-ир нэмэгджээ.
Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт нь олон эерэг үүрэг гүйцэтгэж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн итгэлийг дайчилж, сэтгэл санааг нь тайван тогтуун болгож буй төдийгүй хамгийн гол нь боломж болон ашгийг өгсөн юм. Хятадын статистикийн үндэсний газрын энхий төсөөллөөр, 2021 онд Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд 25% орчмын хувь нэмэр оруулсан төлөвтэй.
2021 оны сүүлч гэхэд Хятад улс олон улсын нийгэмлэгт нийт  372 тэрбум ширхэг амны хаалт, 4.2 тэрбум хамгаалалтын хувцас, 8.4 тэрбум PCR шинжилгээний урвалж оношлуур хангасан бөгөөд 120 гаруй улс орон болон олон улсын байгууллагад 2 тэрбум гаруй Ковид-19-ийн вакцин хангаж, гадаадад вакцин хамгаас илүү хангасан орон болжээ.
Одоохондоо Хятадын эдийн засгийн орчин мөн ээдрээтэй ноцтой байгаа боловч эдийн засаг урт хугацааны турш сайжрах төлөв байдал нь өөрчлөгдөөгүй байна. Сарантуяа