2022 оны Хятадын олон талт гадаад харилцаа албан ёсоор эхэллээ
2022-01-17 20:21:01
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх дарга Швабын урилгаар, Хятад улсын дарга Ши Жиньпин 17-нд Бээжинд 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцож үг хэллээ. Энэ бол Ши Жиньпин даргын энэ онд оролцож буй анхны олон талт гадаад харилцааны томоохон арга хэмжээ юм.

Дэлхийн эдийн засгийн форумыг бас Давосын форум ч гэдэг. Эдийн засгийн НҮБ болон дэлхийн эдийн засгийн зүг чигийг заагч гэж нэрлэдэг. Үүнээс өмнө Ши Жиньпин дарга урилгаар хоёр удаа лекц уншиж, дэлхийн дахинд хандаж, эдийн засгийн даяаршил болон олон талт үзлийн талаар Хятадын байр суурийг илэрхийлж олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Ши Жиньпин онцлохдоо, хоёр долоо хоногийн дараа Хятадын цагаан сар хүрч ирэх болно. Хятадын уламжлалт соёлд бар нь эрэлхэг, эрч хүчний бэлгэдэл болсоор ирсэн юм. Өнөөгийн байдлаар хүн төрөлхтөн хүнд сорилтод учирч байгаа учраас бид саад бэрхшээлийг зоригтой даван туулж, цар талын эсрэг бүх хүчээрээ тэмцэж, эдийн засаг нийгмийн сэргэлтийг ахиулахад бүх хүчээ дайчлан, хүн төрөлхтөнд гэрэл гэрээ авчрах ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, эрин үеийн дэлхий дахин зуун жил тохиолдоогүй их хувьсал өөрчлөлтөд нүүрлэж байна. Энэ өөрчлөлт хувиралт цаг хугацааны хязгааргүй, улс орон бүс н нутгийг ялгалгүйгээр ирж буй бөгөөд цаг үеийн гүнзгий агуу гүнзгий өөрчлөлтийг авчирч буй юм. Цар тахлын дараах бид дэлхий дахиныг хэрхэн бүтээн байгуулах вэ гэдэг бол дэлхийн олон орны ард түмний хамтаар сонирхож буй томоохон асуудал юм. Мөн ч бидний эрхбиш хариулах ёстой том сэдэв мөн гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, дэлхий нийт зөрчил дунд урагшилдаг, зөрчилгүй бол дэлхий нийь зодсонгүй болох болно. Түүхийн өнцгөөс харахад, хүн төрөлхтөн удаа бүрийн сорилт, бэрхшээлийг туулан гарч байманжин хөгжлийг авчирдаг. Бид түүхийн хараасаа хэрэг учрыг нягтлан бодож, хямралын ард нуугдаж байгаа боломжийг ажин таньж, сорилт бэрхшээлийг даван гарах хүчирхэг хүчийг бүрдүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн чанартай хямралын ширүүн давлагаан дунд олон орон 190 гаруй жижиг завинд сууж байгаа бус харин хувь заяаны нэгдмэл цогцын ганцхан хөлөг онгоцонд сууж буй юм. Жижиг завь ширүүн борооныг даахгүй, харин том хөлөг онгоц л ийм ширүүн салхи борооныг дааж давж чадна гэжээ.

Ши Жиньпин, эдийн засгийн даяаршил бол цаг үеийн урсгал юм. Том мөрөн давлагаалан урссаар тэнгис далайд цутгахдаа зарим хүндрэл бэрхшээлд учрах нь гарцаагүй юм. Гэвч энэ нь эдийн засгийн даяаршлын зүг чигийг өөрчилж байгаагүй, өөрчилж ч чадахгүй юм. Дэлхийн олон орон олон талт үзлийг жинхэнэ баримталж, нээлттэй байж, үүд хаалгаа түгшилгүйгээр, харилцан уялдаатай байж, дэлхийн нээлттэй эдийн засгийг ахиулах ёстой гэжээ.

Ши Жиньпин, энх тайван хөгжил, хамтдаа ашиг хожих нь цаг үеийн урсгалд нийцэж байна. Адил бус улс орнууд, соёл иргэншил харилцан хүндэтгэсэн сууринд хамтдаа хөгжиж, санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг ойлголтыг эрэлхийлэн, хамтран ажиллаж хамтдаа ашиг хожих ёстой. Бид түүхийн урсгалыг даган мөрдөж, мөн олон улсын дэг журмыг мөрдөн хүн төрөлхтний нийллэг үнэ цэнийг түгээж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой. Яриа хэлэлцээ, уужуу багтаамжтай байдлыг баримтлан, ямарваа хэлбэрийн ганц талт , ивээх, дээрэнгүй үзлийг эсэргүүцэх ёстой гэжээ. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө сайн сайхан хандлагатай байна. Өнгөрсөн жил Хятадын ДНБ 8% өсөж, нэлээд түргэн өсөж, инфляцыг дор түвшинд барьж чадлаа. Хэдийгээр гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл бидэнд асар их дарамт авчирч байгаа ч Хятадын эдийн засаг маш их уян хатан чанартай байж, урт хугацаанд  сайн чиглэлээр хөгжих үндсэн хандлага өөрчлөгдөөгүй юм. Бид Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс хамтын хөгжлийг биелүүлнэ. Гэвч тэгшитгэх үзэл хэрэгжүүлэхгүй. Бид урьдаар бялуугаа том болгож, дараа нь түүнийгээ механизмаар сайтар хуваарилах болно. Хөгжлөөс хүн бүхэн ашиг хүртэх болно. Хөгжлийн үр шимийг нийт ард түмэндээ шударгаар хүртээх болно гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, эдийн засгаа хөгжүүлэхдээ эх баялаг болон экологийг шавхаж дуусгаж болохгүй. Экологи хамгаалах нь ч гэсэн ногоон эдийн засаг хөгжүүлэх маш сайн арга зам юм. Хятад улс эх байгалиа онгон дагшин байлгах үзэл баримтлалаар уул ус ой мод тариалангийн газар нуур бүрд тал нутаг элсэн цөлийг нэгдэлтэйгээр хамгаалан засах бодлого хэрэгжүүлж, экологийн байгуулалтыг бүх хүчээрээ хийж, бохирдлыг засаж, иргэдийнхээ ажиллаж амьдрах орчныг сайжруулж байгаа юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Давос бол дэлхийн цасан спортын алдартай  газар юм. Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимп тун удахгүй нээгдэх гэж байна. Хятад улс дэлхий дахинд аюулгүй, гайхалтай олимпын наадмыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Бээжингийн өвлийн олимп, пара олимп “ирээдүй зүг хамтдаа” уриан дор болж байгаа юм. Ирээдүйн зүг хамтдаа итгэл дүүрэн явцгаая гэжээ.