120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2 тэрбум гаруй тун вакцин хангажээ
2022-01-17 15:30:57
Share
Share this with Close
youtube WeChat

Статистикийн үндэсний газрын дарга Нин Жижэ хэлэхдээ: Сүүлийн жил гаруйн хугацаанд Хятад улс цар тахлын халдварыг дотооддоо тогтоон барьж, 1 тэрбум 400 сая хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулсны зэрэгцээ ноднингийн сүүлч хүртэлх байдлаар олон улсын хамтын нийгэмлэгийг 372 тэрбум ширхэг маск, 4.2 тэрбум гаруй ширхэг хамгаалалтын хувцас, 8.4 тэрбум оношилгооны урвалжаар хангаж, 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад КОВИД-19-ийн эсрэг нийт 2 тэрбум гаруй тун вакцин ханган нийлүүлснээр гадаадад вакцин хамгийн олон хангаж нийлүүлсэн орон болсон гэжээ.