Хамтын ажиллагаанд эвдлэг учруулахаа дарай зогсоохыг шаарджээ
2022-01-18 19:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 18-нд хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын хуул зүйн яамнаас хэрэгжүүлсэн “Хятадын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ийг шүүмжилж, эртхэн алдаа буруугаа залруулж, Хятадыг гүтгэхээ зогсоон, мөн Хятад, Америкийн технологи , хүмүүнлэгийн хүрээн дэх хэвийн солилцоо, хамтын ажиллагаанд эвдлэг учруулахаа дарай зогсоохыг шаарджээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын прокурорууд MIT-ийн профессор ЧэньГанг буруутгаж буй хэргийг буцаасан байна. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд дор хаяж найман заалдагдагч  Хятадын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой ялыг хүчингүй болгосон байна.

Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа,Америкийн хууль зүйн яамны хэрэгжүүлж буй “Хятадын үйл ажиллагааны төлөвлөгөө” нь урьдаар ял оноож, дараа нь сая мөрдөн байцаалт хийж байна. Энэ үйлдэл нь үнэн зөвийг тодруулж чадахгүй. Тэдний хэлж буй Хятадын үйл ажиллагааны төлөвлөгөө нь Америкийн Хятадын эсрэг хүчин үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг урвуулан ашиглаж, Хятадад дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгож байгаа юм гэжээ.