Хятадыг гүтгэж харлуулж болохгүй
2022-01-18 19:55:31
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбооны албан ёсны бус гадаад хэргийн сайд Хятад улс Литвийг дарамталсан гэж гүтгэсэнд чиглүүлэн Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 18-нд ээлжит хэвлийн бага хуралд цохон тэмдэглэхдээ, Хятад Литвийн харилцаанд үүссэн асуудал нь маш тодорхой юм. Үүнийг мушгин гуйвуулж гүтгэж харлуулж болохгүй юм гэжээ.

 Тэр цохон тэмдэглэхдээ, Хятадын тал ямарваа хэлбэрийн улс төрийн дипломат дарамтыг хүлээж авахгүй, бусад орныг хэзээ ч эдийн засгийн аргаар дарамталж байгаагүй. Литвийн талтай эв санаа нэгтэй байлгах цорын ганц арга бол нэг Хятадын зөв бодлогодоо буцаж ирэх явдал юм гэжээ.

 Литвийн тал Тайвань гэдэг нэрээр хэрэг эрхлэх газар байгуулж буй нь Хятад улсыг Тайваньтай зэрэгцүүлэн тавьж, нэг Хятад, Нэг Тайвань буй болгож буй хэрэг юм. Энэ нь нэг Хятадын бодлогоос ноцтой няцсан байна. Өдгөө Литв хувийн ашиг сонирхлынхоо төлөө өөрийнхөө буруу үйлдлээр Хятад европын харилцааг барьцаалж байна. Энэ нь туйлын хариуцлагагүй, аюултай үйлдэл юм гэжээ.