Хятад-Лаосын төмөр замаар тээвэрлэгдсэн олон улсын ачаа барааны үнэ 1 тэрбум юаниас давав
2022-01-18 15:44:10
Share
Share this with Close
youtube WeChat


Ноднингийн 12-р сарын 3-нд Хятад-Лаосын төмөр зам нэвтэрч ашиглалтад орноос хойш энэ оны 1-р сарын 17-ныг хүртэлх байдлаар Күньмингийн гааль Хятад-Лаосын төмөр замын олон улсын ачаа тээвэрлэлтийн 153 удаагийн галт тэрэгний цувааг хяналт удирдлагын дагуу нэвтрүүлсэн бөгөөд ачаа барааны тээвэрлэлт 59 мянга 500 тоннд хүрч, ачаа барааны ерөнхий үнэ 1 тэрбум 68 сая юаньд хүрчээ.

Хятад-Лаосын төмөр замын тээвэрлэлтийн сүлжээ нь улсын дотоодын 9 мужийн 15 хотыг холбож, түүнчлэн Лаос, Тайланд, Сингапур зэрэг “Бүс ба зам”-ын 10 гаруй орныг хамарсан байна.