Ши Жиньпин Вьетнам улсын удирдагчдад баярын цахилгаан илгээв
2022-01-18 19:47:24
Share
Share this with Close
youtube WeChat

 1-р сарын 18-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Вьетнам хоёр орон дипломат харилцаа тогтоосон 72 жилийн ойд тохиолдуулан ВКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нуен Фучун, Вьетнам улсын дарга Нуен Чуньфу-нд баяр хүргэв.

 Ши Жиньпин тэмдэглэхдээ, бид стратегийн итгэлцлээ бэхжүүлж, иж бүрэн хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх талаар нягт холбоотой байж, Хятад Вьетнамын харилцааг цаашид сайн сайхан чиглэлээр хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хятад Вьетнам хоёр орон олон салбарт маш нягт харилцаатай байж, цар тахлыг эсэргүүцэх болон эдийн засгаа сэргээх хамтын ажиллагаа маань урагштай байж, хоёр ард түмэнд бодит ашиг сонирхол хүртээж буйг би баяртайгаар харлаа гэжээ.

 Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Вьетнам бол социалист найрсаг хөрш, стратегийн ач холбогдолтой хувь заяаны нэгдмэл цогц юм. Зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт болон зуун жил тохиолдоогүй цар тахал давхацсан нөхцөл байдалд хоёр орон өөрийнхөө бодит байдалд тохирсон хөгжлийн замыг баримталж, Хятад Вьетнамын найрамдал хамтын ажиллагааны их чиглэлийг баримталж буй нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Энэ нь бүс нутаг болон дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм. Бид Хятад Вьетнамын харилцааны хөгжлийг дээд хэмжээгээр чухалчилж, ВКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нуен Фучун, Вьетнам улсын дарга Нуен Чуньфу нартай хамтаар хоёр нам хоёр орны харилцааг урт удаан хугацаанд тогтвортойгоор хөгжүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.