Жижиг сансрын биет удахгүй манай гарагаас маш ойрхон зөрж өнгөрнө
2022-01-18 10:09:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ШУА-ын Зы Жинь Шаний одон орон судлалын станцаас мэдээлснээр, дэлхийгээс ойрхон сансрын биетэд ажиглалт хийх дуран саяхан дэлхийн бөмбөрцөг рүү ойртож буй жижиг сансрын биетийг илрүүлжээ. Олон улсын жижиг сансрын биетийн судалгааны төв тус сансрын биетийг "2022 AA" хэмээн дугаарласан бөгөөд 2-р сарын 4-нд манай гарагтай маш ойрхон зөрж өнгөрөх юм байна. Энэ нь мөн 2022 онд дэлхий хэмжээнд олж илрүүлсэн анхны дэлхийн бөмбөрцгөөс ойр сансрын биет юм.

“2022 AA сансрын биет өдгөө манай гараг рүү ойртож байна. Ойролцоогоор 2-р сарын 4-нд дэлхийн бөмбөрцөгт хамгийн ойрхон хүрч ирэх бөгөөд 2 сая 550 мянган км зайтай зөрж өнгөрөх тул ямар нэгэн аюул учруулахгүй” гэж тус станцын судлаач Жао Хай Бинь хэлжээ.