Тонга улс онц байдал зарлажээ
2022-01-18 16:14:42
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ Зеландаас Тонга улсад суугаа дээд комиссарын газар 18-нд гаргасан мэдэгдэлдээ, Тонга улсын шадар сайд Поаси Тей улс орон онц байдалд орсныг зарлан мэдэгдсэн бөгөөд тус улсын мэдээллийн агентлагийн үйл ажиллагаа нь тасалдсан хэвээр байна гэжээ.

Шинэ Зеландаас Тонга улсад суугаа дээд комиссарын газрын танилцуулснаар, Тонга улс өнөө Их Британийн нэгэн эмэгтэйг багтаасан нийт гурван хүн нас барсан тухай мэдээлсэн боловч мэдээлэл үнэн болохыг хараахан нотлоогүй юм. Тонга улсын нийслэл Нукуалофагийн баруун бүс ноцтой хохирсон бөгөөд Тонга улсын засгийн газар гамшгийн дараах цэвэрлэгээний ажлыг яаралтай өрнүүлж, иргэдийн хэвийн амьдралыг түргэхэн сэргээхийн тулд чармайж байна. Нукуалофагийн олон улсын нисэхийн буудлын хөөрөх, газардах зурвас галт уулын зузаан үнсэнд дарагдсан тул Шинэ Зеландаас Тонгад илгээсэн тээврийн нисэх онгоц газардахын аргагүй байна. Шинэ Зеландын зүгээс байлдааны хоёр хөлөг онгоц илгээж, ундны ус зэрэг яаралтай авран тусламжийн эд барааг Тонга руу хүргүүлжээ.

Одоог хүртэлх байдлаар Тонгад улсад КОВИД-19 халдварын тохиолдол нэг ч гараагүй бөгөөд хилийн хяналт удирдлагын хатуу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.