Дэлхийн цаг эриний асуултын тухай Хятадын дуу хоолой
2022-01-18 22:59:14
Share
Share this with Close
youtube WeChat

17-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын видео хуралд оролцон, илтгэл тавив. Тэрээр түүхийн урсгалаар жишээлэн, одоогийн дэлхийн өрсөлдөөн сорилтын асуудлаар дөрвөн талт санаачилга дэвшүүлж, гурван үйл ажиллагааны хөтөлбөрөө зарлан, дэлхий нийттэй хамтран ажиллах Хятад улсын шийдвэр зориг, хүчин чармайлтыг тодорхойлжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Ши Жиньптн дарга Хятад улсын түүхэн туршлагаас хуваалцаж, “Түүхийн урагшлах логикийн дунд урагшилж, цаг эриний хөгжлийн урсгал дунд хөгжих”-ийг уриалан, том гүрний удирдагчийн түүхийн хариуцлагаа хүлээж буйг харуулсан юм.

Ши Жиньпин дарга:  “Хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн цар тахлыг даван туулах”, “Янз бүрийн эрсдэлийг арилгаж, дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээх”, “Хөгжлийн харш саадаас үл хамааран, дэлхийг сэргээн хөгжүүлэх”, “Хүйтэн дайны сэтгэхгүйг орхиж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах” зэрэг дөрвөн талт санаачилгыг дэвшүүлсэн нь түүхийн туршлагыг дүгнэсэн явдал бөгөөд бодит зориулалттай учраас олон улсын хамтын нийгэмлэгийн бэрхшээлийг даван туулахад зүг чиг зааж өгсөн юм.

Цар тахлын эсрэг Хятад улс байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд бодит үйл ажиллагаагаараа амлалтаа биелүүлж байгаа юм.

Ши Жиньпин дарга эдийн засгийн даяаршлын чиг хандлагыг баримталж, жинхэнэ олон талт үзлийг баримтлахыг онцолж, дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлтийг дэмжин, макро бодлого зохицуулалтыг чангатгахыг талуудад хандан уриалсан юм.

Тэрээр мөн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, адил талаа нэгтгэн, зөрөөтэй талаа хадгалах дундаа хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхийг цохон тэмдэглэжээ.

Хятад улс чансаатай хөгжлийн замыг баримтлан, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бөгөөд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг тууштай хийхээ Ши Жиньпин дарга мэдэгдэж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн “Тогтворжуулагч” болоход бэлэн буйгаа илэрхийлжээ.