БНАСАУ тактикийн пуужин туршин хөөргөв
2022-01-18 09:51:30
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 18-нд мэдээлснээр, БНАСАУ 17-нд тактикийн пуужингийн хүчин чадамжийг шалгах туршилтын хөөргөлт хийжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, БНАСАУ-ын баруун нутгаас хөөргөсөн тактикийн хоёр пуужин тус орны зүүн тэнгис дэх товлосон олтригийг оновчтой оножээ. БНАСАУ-ын Батлан хамгаалалтын шинжлэх ухааны хүрээлэн үйлдвэрлэлд оруулсан тус пуужингийн нарийвчлал, аюулгүй байдал, ашиглалтын үр нөлөөг баталгаажууллаа гэжээ.