Дэлхийн хамтын ажиллагааг ахиулах чухал бэлгэ тэмдэг болж байна
2022-01-18 16:28:11
Share
Share this with Close
youtube WeChat

17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны дэлхийн эдийн засгийн цахим уулзалтад оролцож үг хэлсэн юм. Ши Жиньпин даргын хэлсэн үг нь дэлхийн хамтын ажиллагааг ахиулах чухал бэлгэ тэмдэг болж байна гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Шваб үзэж байна.

Тэрээр: Шинэ коронавирусийн цар тахлын нөхцөл байдалд, Ши даргын хэлсэн үг нь олон улсын хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдлоо өгч байна. Хятад улс болон дэлхийн орнуудын хөгжлийн сайн сайхан ирээдүйг заасан гэв.

Шваб: Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн хэрээр Хятад ба улс орнууд ашиг хүртэх төдийгүй Хятад улс экологийг хамгаалахын төлөө уйгагүй хүчин зүтгэж буй нь хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийнг үр дүнтэй сааруулахад ашигтай юм. Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд үргэлжлэн оролцож, дэлхийн эдийн засгийн ногоон, хүртээмжтэй хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.