Ван И "Хятад-Филиппиний Манилагийн форум"-д видео илтгэл тавив
2022-01-18 17:11:21
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 17-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И "Хятад Филиппиний Манилагийн чуулга уулзалт"-ад оролцож,  "Хятад Филиппиний найрамдлыг дэмжин, гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлоох нь" сэдгээр видео илтгэл тавьжээ. 

Ван И хэлэхдээ, Хятад Филиппиний найрсаг харилцаа олон мянган жилийн турш үргэлжилсэн. Ерөнхийлөгч Дутерте ажлаа авснаас хойш Хятадтай харилцаагаа сайжруулах стратегийн шийдвэр гаргасан. Энэхүү сонголт нь Хятад Филиппиний нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг практик нотолж байна. Ирээдүйд Хятад улс “хөрштэйгөө найрсаг байх, амар амгалан байлгах, хөршөө хүчирхэгжүүлэх” бодлогыг тууштай баримталж, “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх дипломат бодлогын дагуу Филиппинтэй эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэжээ.