Ганц хоногт давхардсан тоогоор 24 сая 848 мянган хүн зорчжээ
2022-01-19 15:31:36
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлын халдварыг хянаж сэргийлэх нэгдсэн механизмын Цагаан сарын зорчигч тээвэр хариуцсан ажлын хэсгээс мэдээлснээр, цагаан сарын зорчигч тээврийн эхний өдөр буюу 1-р сарын 17-нд бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 24 сая 848 мянган зорчигч аялсан нь ноднингийн мөн үеийнхээс 37.3% нэмэгджээ. Үүнд төмөр замаар давхардсан тоогоор 5 сая 82 мянга, авто замаар давхардсан тоогоор 18 сая 620 мянга, усан тээврээр давхардсан тоогоор 365 мянга, иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор 781 мянган зорчигч аялжээ.

1-р сарын 18-нд 2022 оны цагаан сарын зорчигч тээвэр хоёр дахь өдөртөө орж, Хятад улсын замын сүлжээ ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй, замын хөдөлгөөний нөхцөл сайн байна. Өвлийн олимпын талбай заал орчмын замын сүлжээ хэвийн, эмх цэгцтэй байна.