БРИКС-ийн удирдагчдын жил тутмын яриа уулзалтыг сайтар зохион байгуулах болно гэв
2022-01-19 15:46:07
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 18-нд БРИКС-ийн зохицуулагчдын 2022 оны анхны хурал цахимаар болж, Хятадын талын зохицуулагч, Гадаад харилцааны дэд сайд Ма Жаошюй хурлыг даргалав. 

Ма Жаошюй хэлэхдээ, 16 жилийн хөгжлөөр дамжин БРИКС-ийн механизм нь таван орны харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр болж, олон улсын тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, дэлхийн засаглалыг сайжруулан, хамтын хөгжлийг ахиулах чухал хүчин болж байна. Энэ жил БРИКС-ийг даргалж байгаа орны хувьд Хятад улс "өндөр чанартай түншлэлийн харилцааг бий болгож, дэлхийн шинэ эрин үеийг хамтдаа бүтээнэ" сэдвийн хүрээнд илүү иж бүрэн, нягт, ажил хэрэгч, хүртээмжтэй БРИКС-ийн түншлэлийн харилцааг бий болгон, улмаар улам хүчтэй, улам ногоон, улам эрүүл дэлхийн хөгжлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.

Тэрээр: БРИКС-ийн орнуудын удирдагчдын энэ оны уулзалт, холбогдох үйл ажиллагааг бүтэн жилийн турш зохион байгуулахын тулд Хятад улс бүх хүчээ дайчлан олон талт үзлийг мөрдөх, цар тахлын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх, эдийн засгийн сэргэлтийг ахиулах, өндөр үр ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагаанд түлхэц өгөх, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг талаар баялаг агуулага бүхий хамтын ажиллагаа өрнүүлэх болоно гэжээ. 

2022 оны 1-р сарын 1-ээс Хятад улс албан ёсоор БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орон болсон бол энэ жилдээ багтаан БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14-р яриа уулзалт зэрэг иж бүрэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.