Хүний эрхийн хамгаалагч гэх байгууллага гэмт хэрэгтнийг өөгшүүлж байна
2022-01-19 20:40:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд ээлжит хэвлэлийн бага хуралд, хүний эрхийн хамгаалагч хэмээх байгууллагын холбогдох тайланд холбогдуулан няцаалт хийж, уг тайлан нь хүний эрхийн нэрийдлээр гадаадад зугтаасан авилгын гэмт хэрэгтнийг хохирогч хэмжээ гоодож буй нь авилгын гэмт хэргийг өмөөрч хаацайлж буй хэрэг юм гэжээ.

 Эх сурвалжаас үзвэл, хүний эрхийн хамгаалагч хэмээх байгууллага тайлан нийтэлж, Хятадын засгийн газрын гадаадад зугтаасан авилгын гэмт хэрэгтнийг буцааж авчрах ажиллагаа гүтгэж харуулсан байна. Үүнд холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, үндэстэн дамнасан гэмт хэрэгт хамтран цохилт өгөх бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Хятадын засгийн газар авилгатай тууштай тэмцэж, авилгатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, гадаадад зугтаасан авилгын гэмт хэрэгтэн болон гадаадад нууж далдалсан авилгын эд хөрөнгийг буцааж авчрах ажиллагаа өрнүүлж, авилгын гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэж байна. Энэ бол шударга ёсны үйл хэрэг юм. Гэрэл гэгээтэй үйл ажиллагаа байж, Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн сайшаал дэмжлэгийг хүлээсэн юм гэжээ.

 Жао Лижянь хэлэхдээ, Хятадын хууль хяналтын байгууллага авилгын гэмт хэрэгтэн болон эд хөрөнгийг буцааж авчрах явцдаа олон улсын дүрмийг чанад мөрдөж, бусад орны эрх зүйн бүрэн эрхийг бүрэн хүндэтгэж, НҮБ-ын авилгатай тэмцэх конвенц юм уу хоёр талт гэрээ хэлэлцээрийг дагуу өргөдөл дэвшүүлж, хамтран ажиллаж, үүний зэрэгцээ олон улсын үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, бусад орны дэвшүүлсэн хамтран ажиллах өргөдөлд хариу тусгал гаргаж, гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг хууль ёсны эрх ашгийг хуулийг дагуу баталгаажуулж, маш олон орны дэмжлэгийг хүлээсэн юм гэжээ.