Төв Азийн таван оронтой хийсэн худалдаа эрчтэй өсөн нэмэгджээ
2022-01-19 15:34:06
Share
Share this with Close
youtube WeChat

Төв Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум 17-нд видео хэлбэрээр зохиогдлоо. Форумын үеэр Хятадын Худалдааны яам, Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны яам “Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чансаатай тогтвортой хөгжүүлэх тухай хамтарсан санаачилга” гаргаж, хамтаар худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал, ногоон зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. 

2022 онд Хятад болон Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао хэлэхдээ, 30 жилийн турш Хятад болон Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрүүлсээр ирлээ. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээ байнга тэлснээр, Хятад, Төв Азийн таван орон хоорондын худалдааны хэмжээ 100 гаруй дахинаар нэмэгдэж, Хятад улсаас Төв Азийн таван оронд хийсэн шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум ам. доллароос давж, Төв Азийн орнуудын аж үйлдвэрээ шинэчлэх, харилцаа холбоо, иргэдийн амьжиргаагаа сайжруулахад тусалсан томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна гэжээ. 

"Бид Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой, Хятад-Казахстаны түүхий нефтийн хоолой, Хятад-Киргиз-Узбекистаны авто зам, Хятад-Тажикстаны авто зам зэрэг стратегийн дэд бүтцийн төслүүдийг барьж байгуулсан. Мөн Хятад-Европын ачааны галт тэрэг эрчимтэй хөгжихийн хэрээр далайд гарцгүй Төв Азийн орнууд зүүн баруун, өмнөд умардыг холбосон дамжин өнгөрөх чухал коридор болсон байна. Ялангуяа дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагааны цуврал төслүүд нь олон орны аж үйлдвэрийг сайжруулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлсэн юм. Цар тахал дэгдсэнээс хойш бид харилцан тусалж,  халдварын эсрэг эд материалыг аль болох түргэн нийлүүлсэн төдийгүй бас эмчилгээний мэргэжлийн баг томилж, 40 сая гаруй тун вакцин хангасан. "

1992 оны 1-р сард Хятад улс Узбекистан, Казахстан, Тажикстан, Киргиз, Туркестантай урьд хожид дипломат харилцаа тогтоосон бөгөөд Төв Азийн таван орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг болсон юм. 30 жилийн турш, хоёр талт худалдаа, соёлын солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар илэрхий амжилтад хүрчээ.

Мөн өдрийн форумын үеэр "Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чансаатай тогтвортой хөгжүүлэх тухай хамтарсан санаачилга"-г нийтэлжээ. Ван Вэньтао хэлэхдээ, Хятад улс үндэстэн дамнасан цахим худалдааны шинэ арга замаар Төв Азиас чанар сайтай бүтээгдэхүүний импортоо улам нэмэгдүүлж, хамтын ажиллагааны зам сувгийг тэлж, Төв Азийн таван орны чансаатай хөгжлийг дэмжинэ гэдгээ Хятад улс мэдэгдсэн гэжээ. Ван Вэньтай:

"Хятадын орон нутгийн холбогдох аж ахуйн нэгжүүд, санхүүгийн байгууллага Төв Азийн орнуудтай илүү өндөр стандарттай, тогтвортой, тухайн орны иргэдийн амьжиргаанд үр өгөөжтэй хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхийг Хятадын засгийн газар дэмжих бөгөөд Хятад, Төв Азийн орнуудын аж үйлдвэрийн гинжийн хэлхээний ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгана. Мөн дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, ухаалаг хотжилт, үндэстэн дамнасан ложистик зэрэг салбаруудын хамтын ажиллагааны нөөц боломжийг дайчлан, дижитал дэд бүтцийн холболтыг түргэсгэж, уламжлалт аж үйлдвэрийн ногоон өөрчлөлт хөгжлийг ахиулж, шинэ эрчим хүч, нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийн хөгжлийг цаашид ахиулна. Төв Азийн орнуудтай ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг вакцин, хүнсний аюулгүй байдал, хөрөнгийн босголт зэрэг чиглэлээр туршлага солилцож, ШХАБ болон ДХБ-ын олон талт хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа нэмэгдүүлж, олон талт үзэл баримтлалын дагуу дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжиж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна."

Төв Азийн таван орны төлөөлөгчид хэлэхдээ, талууд эв санаа нэгтэйгээр тахлын эсрэг хамтаар тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг түргэтгэн, олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулах ёстой. Үүний зэрэгцээ, таван орон Хятад улстай хамтран "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт болон улс орнуудын хөгжлийн стратегитэй уялдаа холбоогоо улам нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\