Орос Америкийн төрийн бондыг эзэмших хэмжээгээ багасгажээ
2022-01-19 15:49:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р 19-нд РИА Новости агентлагийн мэдээлснээр, ОХУ 2021 оны арван нэг дүгээр сард Америкийн төрийн бондын эзэмшлээ 3,7 тэрбум ам.доллараас 2,4 тэрбум ам.доллар болгон багасгасан тухай АНУ-ын Сангийн яамны нийтэлсэн мэдээлэл харуулжээ. Одоогоор Орос Америкийн урт хугацаат төрийн бондыг 101 сая ам.доллар, богино хугацаат төрийн бондыг 2 тэрбум 308 сая ам.доллар эзэмшдэг болжээ. 

Эх сурвалжийн дагуу, сүүлийн нэлээд хэдэн сар Орос Америкийн төрийн бондын эзэмшлээ багасгасаар ирсэн бол 2021 оны 8-р сард бараг 4 тэрбум ам долларын бонд эзэмшиж байсан байна. 2018 оноос Америк Орост хориг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлсэн нь энэ бүхний хамгийн том шалтаан хэмээн шинжээчид үзсэн аж.