Олон улсын хамтын нийгэмлэг Бээжингийн өвлийн олимпыг тууштай дэмжиж байна
2022-01-19 21:10:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хэсэг хугацааны турш олон улсын хамтын нийгэмлэг Бээжингийн өвлийн олимпын наадмыг тууштай дэмжиж, Бээжингийн өвлийн олимп товлосон цагтаа аюулгүй урагштай зохиогдохыг хүсэн эрмэлзэж, спортыг улстөржүүлэхийг эсэргүүцэх уриан дуу явах тутам чангарч байна гэжээ.

Тэр хэлэхдээ, Өдгөө Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил эцсийн шувтаргын шатандаа орж, олон орны төр засгийн тэргүүн нар, тамирчид, олон салбарын зүтгэлтнүүд, Олон улсын олимпын хороо зэрэг олон улсын байгууллага Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж амжилттай зохион явагдахыг хүсэн хүлээж буйгаа илэрхийлсээр байна гэжээ.

 Жао Лижянь холбогдох байдлыг танилцууллаа. Тэр хэлэхдээ, НҮБ-ын шуудангийн захиргааны газар Бээжингийн өвлийн олимпын наадмыг угтаж, НҮБ “спорт энх тайвныг ахиулдаг” гэх шуудангийн марк хэвлэж байна. Энэ бол НҮБ өвлийн олимпд зориулж анх удаагаа шуудангийн марк тарааж байгаа болно. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах Бээжингийн өвлийн олимп товлосон цагтаа зохион явагдахыг тууштай дэмжиж буйгаа олон удаа илэрхийлж байсан. Тэр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадмыг битүүмжилсэн орчинд хийх нь цар тахлаас амжилттай сэргийлэх арга хэмжээ юм гэж илэрхийлсэн гэжээ.