Казахстан орон даяараа онц байдлаа цуцалжээ
2022-01-19 16:12:47
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 19-ний 0 цагаас эхлэн нийслэл Нур-Султан, хамгийн том хот Алматы хийгээд Алматы муж, Мангистау мужийг багтаасан 7 бүс нутагт тогтоогоод байсан онц байдлыг цуцалж, үймээн самууны улмаас 1-р сарын 5-наас эхлэн 17 бүсэд хэрэгжүүлсэн онц байдлыг бүгд цуцалснаа Казахстаны албаны тал мэдэгджээ.

Тухайн орон нутгийн цагаар 18-ны орой Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Берек Вари нийгмийн сүлжээгээр мэдэгдэл гаргаж, 19-ний 0 цагаас эхлэн Казахстаны бүх газруудын хэвийн амьдрал сэргэх болно, өмнө нь хэрэгжүүлсэн хөл хорио, түр цагийн шинжтэй бусад хязгаарлалтын арга хэмжээг бүхнийг цуцлах болно, “ард түмний эв нэгдэл, хууль хамгаалах байгууллага болон армийнхны шаргуу хичээл зүтгэлээр Казахстан улс эмх журам, амар амгалан байдлаа дахин олж чадлаа” гэсэн байна.

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 18-нд Казахстаны Эрүүл мэндийн сайд Кинят хэлэхдээ, үймээн самууны үеэр бэртсэн 2 хүн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт аврах эмчилгээ хийлгэсэн боловч өвчнөө даахгүй нас барав. Одоогоор энэ удаагийн үймээн самууны хэргийн улмаас 227 хүн нас барсан бөгөөд 200 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 хүний өвчний байдал нь хүнд байна гэжээ.