Америкчууд яахдаа засгийн газартаа итгэхгүй болж байгаа юм бэ?
2022-01-20 10:14:20
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хамгийн том харилцаа холбооны зөвлөгөөний компанийн Эдельманий 18-ны өдөр гаргасан 2022 оны “Эдельманий итгэмжийн үзүүлэлт”-эд харуулснаар, Америкийн засгийн газрын олон нийтийн итгэмж буураад шинэ доод хэмжээндээ хүрлээ. Францын мэдээллийн агентлаг буюу AFP нь Америкийн одоогийн засгийн газрын нэг жилийн ажлыг дүгнэхдээ, “Дотоод гадааддаа бэрхшээлтэй, гомдол тэмцэл олонтой” гэж байлаа. Америкийн засгийн газар итгэмжийн хямралд нүүрлэж буйг энэ хоёр дүгнэлт харуулж байгаа юм.

2000 оноос хойш Эдельман жил болгон дэлхийн засгийн газрын итгэмжийн талаар шинжилгээний тайлан гаргадаг. Тус байгууллага 2020 оны 11-р сарын 1-нээс 24-нийг хүртэл 28 улс орны 36 мянга гаруй хүнийг хамруулсан шинжилгээ хийсний дүнд Америкийн иргэдийн засгийн газартаа итгэдэг хэмжээ нь буураад 39%-д хүрчээ.

Улс орны засаглалын түвшин хир зэрэг байхыг хамгаас түрүүнд иргэдийн итгэл найдвар харуулдаг. Америкийн засгийн газар итгэл хүндээ барж буйн цаана нь дотоодынх нь замбараагүй байдалтай холбоотой юм. Үүнээс хамгийн гол нь цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласан явдал юм.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн 17-ны өдөр нийтэлсэн статистик мэдээллээс үзвэл, АНУ-д халдвар авсан нийт тохиолдол 65 саяыг давж, нас барсан хүний тоо 850 мянгыг  давсан нь дэлхийд нэгдүгээрт орж байна.

Цар тахлын нөхцөл байдалд Америкийн улс төрийн зөрчил гарч, эрх булаалдах явдал улам ширүүсэж, нийгмийн хагарал хурцдан, баян ядуугийн зөрөө улам бүр нэмэгджээ.

Өнгөрсөн оны 10-р сард Холбооны нөөцийн сангаас гаргасан мэдээллээр: Америкийн  хамгийн баян 10% нь Америкийн хувьцаа, сангийн эзэмшлийн 89%-ийг эзэмшиж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болж байна. Америкийн  супер  "баячууд" 1%-г эзэлдэг бол тэдний орлого нь улсынхаа дундаж давхаргын нийт орлогоос давсан нь Америкт статистик мэдээлэл гарснаас хойших анхны тохиолдол болж байна. Үүний зэрэгцээ Харвардын их сургууль болон бусад байгууллагуудын гаргасан санал асуулгаар Америкийн  40%-ийн гэр бүл нь санхүүгийн хүнд хэцүү байдалд байгаа бөгөөд тэдний 1/5 орчим нь бүх хадгаламжаа дуусгасан байна. “Уолл Стрит Жорнал ” -ын саяхан мэдээлснээр, Омикроны улмаас цар тахал дахин дэлгэрсэн, инфляцын нэмэгдэл зэрэг нь Америкчуудын итгэлийг хөсөрдүүлсэн гэж онцолжээ.

Үүнээс гадна Америкийн зарим улс төрчид цар тахлыг улс төржүүлж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үг яриаг олон газар хэлж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хорсол дэгдээж гэмт хэрэг үйлдэх явдал улам бүр хэцүү болж байна. 15-ны өдөр гэхэд Ази удамтай нэг эмэгтэйг метроны тайзнаас түлхэж унагааснаас болж тэр даруй нь нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ.

1-р сарын 20-н нь Америкийн одоогийн засгийн газрын засаглалын нэг жилийн ойн өдөр юм. Америкийн улс төрчид итгэл хүндээ барж буйн шалтгаанаа сайтар бодож, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох ёстой цаг болж байгаа биш үү.