Орос, Ираны удирдагчид уулзжээ
2022-01-20 15:09:24
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон тус улсад айлчилж буй Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нар тухайн орон нутгийн цагаар 19-нд Москвад уулзжээ.

Кремлын ордны веб сайтын мэдээлснээс үзвэл, уулзалтын үеэр В.Путин: 2021 онд Орос, Ираны худалдааны хэмжээ 38% хувь гаруйгаар өсөн нэмэгдэж, олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж буйн зэрэгцээ олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж байна. Иран болон Евразийн эдийн засгийн холбооны харилцаа нэмэгдэж, чөлөөт худалдааны бүс байгуулахын тулд хоёр орон хичээн зүтгэж байна. ОХУ Ирантай олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байна. Хоёр тал хүчин зүтгэж, Сирийн засгийн газар олон улсын терроризмын аюул заналхийллийг даван туулахад тусалсан юм. Энэ удаагийн уулзалтаар Афганистан, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ зэргээр Ираны талын байр суурийг ойлгохыг хүсэж байна гэжээ.

Эбрахим Раиси: ОХУ-тай тогтвортой, иж бүрэн харилцаа хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, улс төр, соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Иран бэлэн байна. Ираны зүгээс Оросын талд хоёр орон урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх тухай баримт бичгийн төслийг танилцуулсан. АНУ зэрэг өрнөдийн орнуудын ганц талт үйл ажиллагааг эсэргүүцэх тал дээр Иран, Орос  хамтын ажиллагаагаа чангатгаж болно. Өрнөдийн орнуудаас Иранд тавьсан хоригийг хүчингүй болгохын тулд Иран хичээн ажиллаж байна, түүнчлэн хэзээ ч хориг болон аюул заналхийллээс болж хөгжил дэвшлээ зогсонги байдалд оруулахгүй гэжээ.




\Уртнасан.\