Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлыг сайшаав
2022-01-20 10:52:57
Share
Share this with Close
youtube WeChat

19-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэгч захирал Яннис Эксарчос хэлэхдээ: Өнөө Бээжингийн өвлийн олимпын талбай заалаас авахуулаад хэвлэл мэдээллийн төвийн дохионы холболтуудыг бэлэн болгосон бөгөөд өвлийн олимпын талбай заалын дизайн, технологийн шийдлүүд нь маш гайхалтай, “эдгээр талбай заалууд бол өвлийн олимпын түүхэн дэх хамгийн сайн талбай заалууд юм” гэжээ.

Яннис Эксарчос, 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолтой харьцуулахад 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол маш өөр байх юм, гэхдээ хүмүүсийн сэтгэлийг эгээ адилхан догдлуулсан, гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нээлт байх болно. “Энэ бол нэгэн удаагийн үзэхгүй өнгөрүүлж болохооргүй ёслолын арга хэмжээ юм” гэжээ.

ОУОХ-ны хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Лусиа Монтанарелла хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын талбай заал маш гайхалтай, мэдээллийн хэрэгслийн үйлчилгээний дэд бүтэц маш дэвшилттэй, сурвалжлагчид хаалттай хяналт удирдлагын хүрээнд ч сурвалжлах ажлаа маш дөхөм хялбар биелүүлж болох юм гэсэн байна.